Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2023.09.26/ 2024 оны улсын төсөвт тусгуулах саналуудын талаар байр сууриа илэрхийллээ.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Ирэх жилийн төсвийг батлахдаа цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй гэдэг асуудлыг бид хөндөн тавьж байна. Үнэ, инфляцтай уялдуулаад цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага байна. Ойр жилүүдэд ажиллах хүчний хомдсол бий болж байна. Иймээс дундаж цалин хөлсийг дорвитой нэмэгдүүлэх санал, шаардлагыг бид бүхэн гарган тавьж байна. 2025 он гэхэд цалин хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх ёстой. Мөн цалин хөлсийг 1000 долларт хүргэх шаардлага бий. Үүний тулд маш тодорхой, нарийвчилсан төсвийн хуваарилалтуудыг төр хийх шаардлагатай.
Бид зөвхөн цалин хөлсний асуудлыг ярихгүй байгаа. Ажилчдад тодорхой хэмжээний хувьцаа эзэмшүүлэх шаардлага байна. Олгосон хувьцааныхаа ноогдол ашгийг өгдөг байх хэрэгтэй байна. Монголд татвар төлж буй хүн бүхэн төр, хувийн хэвшилд ажилласан гэдгээсээ үл хамаарч, байгалийнхаа баялгаас шударга хүртдэг байх хэрэгтэй. Энэ бол олон улсын жишиг. Ганцхан цалин бус, нэмэлт орлогуудыг бий болгох шаардлагатай. Үүний хууль, эрх зүйн орчныг намрын чуулганаараа бий болгож өгөөч” хэмээн шаардаж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.