МУГЖ,дуучин Самандын жавхлан энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дулаахан намар” тоглолтоо хийх гэж буй талаараа өнөөдөр /2023.09.25/ мэдээлэл өглөө. Тэрээр “Тоглолтонд маань Монгол туургатны дуучид оролцоно. Буриадаас Мядагмаа гэдэг дуучин ирж байгаа. Бүхэл өдрийн урт хөтөлбөртэй, дуун найр гэж хэлж болохуйц тоглолт болно. Идэр насны сүүлчийн тоглолтоо зохион байгуулах гэж байна. Та бүхнийг зузаан дулаан дээлээ өмсөөд ирээрэй гэж уриалах байна. Үүгээрээ бид хамаг Монголчууддаа “монгол соёл хэвээрээ байгаа юм байна, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа юм байна гэдэг гоё уриалгыг түгээх болов уу гэж бодож байна.
Би 200 орчим дуунаасаа 37 дууг шилж аваад байна. Шилдэг дуунуудаа дуулна. Олны хүртээл болсон дуунууд үзэгч танд хүрнэ. 21 аймгаараа ч аялан тоглоно” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.