Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас бага насны дөрвөн хүүхдийн бичлэг нийтлэгдсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж эхэлжээ. Уг бичлэг нь бага насны хүүхдүүд гарааш дээр хурьцал үйлдэж байгаа тухай агуулгатай байсан юм.
Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.