Навчис шарласан налгар намрын өдрүүдэд загварлаг ч дулаахан байхыг хэн хүнгүй хүсэх нь гарцаагүй. Гэхдээ яаж?
Бид энэ удаад “ГОВЬ”-ийн намар өвлийн “Ванилла–Органик 23-24” цуглуулгыг хэрхэн загварчлан өмсөх боломжтой талаарх бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Бяцхан зөвлөгөө маань уншигч таны цайны цагийн амттай хачир болно гэдэгт итгэлтэй байна.
Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай өглөө нь хөрж өдөртөө халдаг цаг агаарт хэрхэн хувцсаа тохируулах вэ гэх асуудал багагүй толгой гашилгаад амждаг. Харин азаар бидэнд цагаан алт гэж нэрлэгдэх түүхий эд болох ноолуур байдагт нь баярламаар. Баярлан бахдаж буйн учир нь ноолуураар бид ямар ч урлал, бүтээгдэхүүнийг хийж болох бөгөөд дээр дурдсанчлан манайх шиг уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой түүхий эд байхын зэрэгцээ халуунд хөрж, хүйтэнд илчээ төөнөж байдаг тул таны биед нийцэх хамгийн таатай түүхий эд юм. Ноолууран урлалаар чанарыг урладаг “ГОВЬ”-ийн бүтээгдэхүүний загвар болон чанарт эргэлзэх нэгэн ховор. Ингэж хэлхийн учир нь “ГОВЬ” саяхан намар өвлийн улиралд зориулсан “Town and Country”, “Ванилла- Органик” 23-24 цуглуулгуудаа тус тус танилцуулсан бөгөөд дээрх цуглуулгын загварууд нийтлэлийн эхэнд дурдсанаар таныг хүйтэнд загварлаг, дулаахан байлгана гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь ноолуураар чанарыг урлаж байна шүү дээ.
ГОВЬ-ийн “Ванилла – Органик” 23-24 цуглуулгыг хэрхэн загварчлах вэ?
Гараар сүлжсэн мэт том сүлжээстэй энэхүү загвар нь хуучиршгүй өнгө төрхийг бүрдүүлэхээс гадна өндөр зах, их биеийн сүлжээс нь яг л 1970,80-аад оны сүлжмэл хувцасны трендийг танд мэдрүүлэх болно. “Vintage” хэв маягийн энэхүү кардиганыг оффис болон өдөр тутмын хувцаслалтад загварчлан өмсөхөд тохиромжтой.
Сүлжмэл бүтээгдэхүүний нэрийн хуудас болсон кебель болон ажур сүлжээсний тоглолт бүхий энэхүү загвар нь романтик бөгөөд хээнцэр дүр төрхийг цогцлооход танд туслах болно. Их бие болон ханцуйн деталь хэт бариу болон сул биш тул дотуур нь свитер болон оффис загварын цагаан цамц давхарлан өмсөж олон өнгө төрхийг бүрдүүлэхэд тохиромжтой.
“Ванилла–Органик 23-24” цуглуулгаараа ноолууран дээр сүлжмэлийн тоглолтуудыг хамгийн тааламжтайгаар тусгасан кардиганы сонголтуудыг танд санал болгож байна. Сэрүүний улиралд дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх задгай энгэртэй урт сүлжмэл кардиган нь үнэ цэнийг илтгэсэн цэмцгэр хийц болон сонгодог хэлбэр, ноолуурын өөрийнх нь өнгийг онцолсноороо өмсөх үед таныг илүү хээнцэр харагдуулна.
Таны энэ намар өвлийн ухаалаг хувцасны шүүгээний сонголтод ГОВЬ-ийн “Ванилла – Органик 23-24" цуглуулгын шинэхэн загварууд багтана гэдэгт итгэлтэй байна.
НАМАР ӨВЛИЙН “ВАНИЛЛА – ОРГАНИК” 23-24 ЦУГЛУУЛГАД БАГТСАН БУСАД ЗАГВАРУУДААС: