Орос улсад тоглоомын талбай жагсаалын талбайгаар солигдоход тун ойрхон байна гэж CNN мэдээллээ.
Орос даяар хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлүүлээд дүрэмт хувцас өмсгөж, жагсаалын бэлтгэлд оролцуулж байгаа мэт хичээл орж байна. Харин том хүүхдүүдэд шуудуу ухах, гранат шидэх, жинхэнэ сумаар буудах арга зааж байгаа гэж барууны хэвлэлүүд тодотголоо. Улсын хэмжээнд ЕБС-иудад Зэвсэгт хүчний албыг алдаршуулж, өсвөр үеийнхний “сайн дурын рот”-ыг байгуулж, эх орноо батлан хамгаалах үйлсэд чиглэсэн үндэсний сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж байгаа аж. Товчхондоо, Оросын хүүхдүүд дайнд бэлтгэгдэж байна гэсэн мэдээллийг CNN агентлаг мэдээллээ.
Оросууд Украины дайн эхэлснээс хойш Орос улсын сургуулиудын “цэрэгжилт” эрчимжиж, үүний ард засгийн газрын бодлого байгаа эсэх асуултыг сэтгүүлчид дэвшүүлж буй. Үүнд оруулж буй хөрөнгө оруулалт нь ч асар их. Тодруулбал, Боловсролын сайд Сергей Кравцов саяхан хэлснээр өдгөө Оросын сургууль, коллежид "цэрэг-эх оронч" агуулга, зорилго бүхий 10 мянга орчим клуб байдаг бөгөөд тэдний ажилд 250 мянган хүн оролцож байна. Эдгээр клубуудэд цэрэг-эх оронч үзлийн талаар заавал хичээл заадаг ба шинэчлэгдсэн түүхийн номуудад Оросын армийг онцолж эхэлжээ.
Эх сурвалж: CNN