НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар шуурхай хуралдлаа. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский биечлэн оролцож байгаа бол Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны дөрвийнх нь удирдагч нар ирээгүй юм. В.Зеленский мөн анх удаа Аюулгүйн зөвлөлийн хуралд биечлэн оролцож байгаа нь энэ болж буй бөгөөд ОХУ-д “вето” хориг тавих эрх байгаа нь НҮБ-ын үйл ажиллагааны зорилгыг алдагдуулж байна гэж үзжээ.
Байнгын таван гишүүн орон болох АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Их Британи нь аюулгүйн зөвлөлөөс гарсан аливаа тогтоол, саналд “вето” хориг тавих эрхтэй байдаг. Ингэснээр нэг л улс “вето” хориг тавьбал тухайн тогтоол хүчингүйд тооцогддог.
В.Зеленскийн хувьд НҮБ-ын энэ систем үйлчилсээр байгаа тохиолдолд гишүүн орон бүр энэ таван улсаас, тэр дундаа Оросоос дор байгаагаас ялгаагүй гэж тодотгожээ. Тэрбээр мөн энх тайван тогтоох цорын ганц арга зам бол Украины газар нутгийг 1991 оныхоор зааглаж, ОХУ-ын цэргүүд газар нутгаас нь бүрэн гарах явдал гэдгийг цохон тэмдэглэлээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Аюулгүйн зөвлөлд хандан “Өнөөгийн геополитикийн хурцадмал байдал олон туйлт ертөнцөд томоохон ан цав үүсгэж байна” гэдгийг санууллаа.
SOURCE: ALJAZEERA