Лондонгийн “Royal Academy”-гийн шинэ үзэсгэлэнд зочлох хүмүүс хоёр нүцгэн загвар өмсөгчдийн дундуур орох ёстой болжээ. Энэхүү ер бусын орох хаалга нь Сербийн уран бүтээлч Марина Абрамовичийн үзэсгэлэнгий хэсэг юм.
Түүнийг бид олон жилийн дараа нэгэн цагт хайрлаж байсан хүнтэйгээ нэг ширээнд сууж, нулимс дуслуулдаг бичлэгээр нь хэдийн мэддэг болсон билээ. Энэхүү үзэсгэлэн шүүмжлэгчдээс янз бүрийн үнэлгээ авч байна. Тухайлбал, “Guardian” сэтгүүл үүнийг "заавал үзэх туршлага" гэж онцолжээ. Ингэж хоёр нүцгэн загвар өмсөгчдийн дундуур нэвтрэх нь хүмүүсийг "нүцгэн байдал, хүйс, бэлгийн дур хүсэл, хүсэл тэмүүлэл"-ийг мэдрэхэд, бодитоор тулахад хүргэдэг гэж “Royal Academy”-гийн үзэсгэлэнгийн дарга Андреа Тарсиа хэлжээ.
Гэхдээ нүцгэн загвар өмсөгчдийн дундуур шахаж ороход эвгүй байгаа хүмүүст зориулсан тусдаа хаалгатай аж. Анх ийм ер бусын санаачилгыг 1977 онд Марина Абрамович өөрөө болон түүний хамтрагч Улай нар санаачилсан байдаг. Хосууд хаалганы үүдэнд ойрхон зогсож, зочдыг тэдний дундуур өнгөрөхийг санал болгож байсан юм.
SOURCE: BBC