“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл” өргөтгөсөн худалдаа өчигдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэллээ. Ингэснээр иргэд Нийслэл хот болоод 21 аймгаас оролцож байгаа ногоочид, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, ногоо, жимс жимсгэнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломж бүрдэж байна. Энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх үзэсгэлэн худалдааны талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Намрын ногоон өдрүүд” зургаан өдрийн турш үргэлжилнэ. 500 орчим иргэн, ААН, ургац, бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулж, худалдаалж оролцож байна. Сүүлийн жилүүдэд зөвхөн ургац гэхгүйгээр үндэсний үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг болсон. Энэ жилийн хувьд 120 орчим жижиг, дунд үйлдвэрлэгч ирж бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар ирээд байна. Энэ жилийн онцлог нь бүх аймгаас ногоочид, үйлдвэрлэгчид оролцож байна. Мөн нэг өдрийг аймгуудаа бүсчлээд, өдөрлөг маягаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Есдүгээр сарын 23-ны бямба гарагт хөнгөн жижиг дунд үйлдвэрлэлийн өдөр болно. Энэ өдөр урлаг соёлын тоглолттой, загварын үзүүлбэртэй, мэдлэг сорьсон шагналтай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Иргэд та бүхнийг ирж шинэ ургацын ногоогоо авахаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваарай гэж уриалмаар байна. Мөн гэр бүлээрээ хоол идээд, ногоон зүлгэн дээр суугаад, урлаг соёлынхоо тоглолтыг үзээд өдрийг өнгөрүүлэх боломж байна. Энэ жилийн нэг онцлог нь бид 21 аймгаасаа нэг нэг шилдэг бараа бүтээгдэхүүнийг шалгаруулж, шагнаж урамшуулах арга хэмжээг зохион байгуулна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.