сурталчилгаа
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд “М ойл групп”-ын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа өрсөлдөхөөр болжээ.
Тодруулбал, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулга уулзалт энэ сарын 25-нд болох юм. Уулзалтын үеэр Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй төлөөлөгч шинэ ерөнхийлөгчөө сонгох аж.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, “М ойл групп”-ын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Б.Жаргалан нар өрсөлдөнө.
Нэр дэвшигч Б.Пунсалмаагийн тухайд, 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2006 оноос "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм. Тэрбээр 2020 оны сонгуульд УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан юм. Ингэхдээ нэр дэвшигчид дундаас хамгийн өндөр орлоготой гэдгээрээ тодорч байв.
Тэрбээр 2020 онд хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ,
- Өөрийн орлого: 85 тэрбум төгрөг
- Гэр бүлийн нийт орлого: 83.9 тэрбум төгрөг
- Орон сууц: 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий амины орон сууц 2, нийтийн орон сууц 4, үйлчилгээний зориулалттай обьект 1, авто зогсоол 4
- Машин: 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Range Rover- 1, Porsche Boxter- 1
- Эзэмшил газар: 40 саяын үнэ бүхий 400м2-1, 700м2-1
- Хадгаламж: 258 сая төгрөг
- Авлага: 100 сая төгрөг
- Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувь: Их Монгол Товер ХХК 50 хувь, Эм Пи ХХК 100 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Их Монгол Товер ХХК 50 хувь, Инвестос ББСБ ХХК 85 хувь, Монгол Ойл групп ХХК 50 хувь, Рандонехорс ХХК 50 хувь, Сиркл Чейн ХХК 10 хувь, Смарт Ворк ХХК 20 хувь, Монгол Артист Пикчерс ХХК 50 хувь, Нью-Истан ХХК 50 хувь, М Ойл Групп ХХК 50 хувь, Монгол Ойл Групп ХХК 50 хувь, Тайшрийн Хүдэр ХХК 66 хувь гэжээ.
Б.Пунсалмаа нь, “Mongol made”-саван үйлдвэрийг үүсгэн байгуулагч, М ойл группын “эзэн”, “Шарк” гэдгээрээ олонд танигдсан. Мөн элдэв гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, санхүүгийн хувьд бие даасан, аль нэг бүлэглэл, фракцид харьяалагддаггүй, эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрийг хувиасаа санхүүжүүлж ирсэн нь олны хүндэтгэлийг хүлээжээ.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа, “Зорьсон зорилгынхоо төлөө бол гүйж, зүтгэж чаддаг. Сэтгэлд гал байхад зууханд гал байна гэдэгчлэн зоривол бүтнэ л гэж боддог. Яаж ийгээд аргыг нь олчихоод л байдаг юм” хэмээн өгүүлсэн нь түүний тууштай хөдөлмөрч зангийн илрэл юм.