Дэлхийн баруун хэсэгт улс орнуудын удирдагч нар цуглан, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтийн талаар хэлэлцэж байгаа бол Уулын Карабах бүс нутагт “ноцтой” мөргөлдөөн болж байна.
Тодруулбал, тус бүс нутагт терроризмтэй тэмцэх зорилгоор цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ Азербайжан улс мэдэгдсэн юм. Салан тусгаарлагч армянчууд бууж өгөх хүртэл энэ ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ мөн сануулжээ. Олон улсад Азарбайжаны нэг хэсэг гэж үздэг уг бүс нутагт хурцадмал байдал хэдэн сарын турш үргэлжилж байна. Азербайжан, Армени хоёр сүүлд гурван жилийн өмнө зэвсэгт мөргөлдөөнд оролцож байсан юм. Уулын Карабахын эрх баригчдын мэдээлснээр дайралт эхэлснээс хойш 27 хүн амь үрэгдсэний хоёр нь энгийн иргэд байсан ба олон хүн шархадсан байна. Азебайжан яриа хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч "хууль бус Арменийн цэргийн ангиуд цагаан туг мандуулж, "хууль бус дэглэмээ" татан буулгах ёстой" гэж шаардаж байна.
SOURCE: BBC