
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглолоо.
Тэмцээний хагас шигшээгийн 68кг-д Энхсайханы Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэмцээний хагас шигшээгийн 68кг-д Энхсайханы Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал ДАШТ-ий аваргын төлөө барилдаанд Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч үзэн ялагдаж дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалиа хүртсэн юм.
Эх сурвалж: МЧБХ