Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй. Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол улс геополитикийн шинэ төв болон хөгжиж буй тухай онцолсон юм.
Энэ талаар ярихдаа, “Швейцарийн холбооны улс бол Монгол Улстай ижил төстэй геополитикийн нөхцөл байдалтай. Гэхдээ энэ нь хөгжсөн орон. Нэгдүгээрт далайд гарцгүй. Мөн том хөрш орнуудтай хил алган оршдог. Дээрээс нь бие даасан гадаад бодлоготой улс. Хоёрдугаарт НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын бус гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Тэгэхээр энэ улсын хувьд Монгол Улсын энхийн төлөө хийж байгаа үйл ажиллагааг, гадаад харилцааны олон яриа хэлэлцээрийн механизмууд, зүүн хойд Азийн аюулгүй байдал, ялангуяа Улаанбаатарын яриа хэлэлцээрийн механизмыг лавлан асууж, хэрхэн хамтрарч ажиллаж болох талаар санал солилцохоор ирлээ гэж хэлж байсан.
Монгол улсын гадаад харилцаа сэргэж байна. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, “Монгол Улсыг геополитикийн шинэ төв болж хөгжиж байгаад баяртай байна” гэж хэлсэн. Тэгэхээр Монгол Улсын гадаад бодлого бие даасан олон тулгууртайн дээр энхийг эрхэмлэсэн гадаад бодлого нь зөв хэрэгжиж байгаа гэдэг нь харагдаж байна” гэлээ.