Хэнтий аймгийн Дадал суманд Хатуу хог хаягдлын ландфиллын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Азийн хөгжлийн банкны төлөөлөл төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцжээ.
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр “Билгүүн-Од Констракшн” ХХК, зохиогчийн хяналтаар “Эн Эй Пи Групп” ХХК, захиалагчийн хяналтаар Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тус тус ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй өрнөж буй бөгөөд ерөнхий гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер Эрдэнэбат барилга угсралтын явцыг танилцуулж, төслийн нэгжийн хог хаягдлын нөхөн сэргээлтийн зөвлөх С.Аригуун байгууламжийн ашиглалт, менежментийн талаар төлөөллүүдэд мэдээлэл өгчээ.