Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гарч эхэлсэн талаар ЭМ-ийн сайд асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан мэдээллээ.
Тодруулбал Монгол Улсын нэг хүнд ноогдох согтууруулах ундааны үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад архи дарс 0,6 литрээр, шар айраг 6,1 литрээр нэмэгдсэн ч, борлуулалт нь 12,5 хувиар буурсан байна.
Тэрбээр, “Согтууруулах ундааны борлуулалт эхний 8 сарын байдлаар 2 сая литрээр /4 сая шил/ буюу өмнөх онтой харьцуулахад 12,5 хувиар буурсан байна. 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсөж, өндөр градустайн хэрэглээ эрс багассан байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15,8 хувиар буурсан байна.
Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдаж байна" гэжээ.