Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хорооноос тодорхой арга хэмжээ авч буй.
Үүний хүрээнд Нисэх, Яармагийн чиглэлд явдаг 42 автобусыг өнөөдөр /2023.09.19/06.00 цагт үйлчилгээнд гаргаж эхэлжээ. Тодруулбал, Нисэх-Ард кино театр, Нисэх-Хүнсний 4 дэлгүүр, Нисэх-120 мянган чиглэлд үйлчилгээнд явдаг 42 автобус өглөө 06.00 цагаас эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн байна.
2019.09.19-ны өдрөөс эхлэн дараах чиглэлийн автобус 06.00 цагаас иргэдэд үйлчилнэ.
- Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр",
- Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр",
- Ч:77 "Нисэх-Яармаг-120 мянгат" чиглэлд нийт 42 автобусыг өглөөний 06:00 цагаас эхлэн үйлчилгээнд гаргаж, хүртээмжийг нэмэгдүүлэх цагийн зохицуулалт хийхээр боллоо.