Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Бүгд Найрамдах Австри болон Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хүрээнд зохион байгуулагдсан Австри Монголын бизнес форум амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгийн үеэр Мах Импэкс ХК болон Бүгд Найрамдах Австри Улсын "Bertstch Laska" групп компани хамтран 40 сая еврогийн төсөвтэй төсөлд хамтран ажиллахаар санамж бичигт үзэглэлээ.
Бүгд Найрамдах Австри Улсын 98 жилийн түүхт Bertstch Laska группээс Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийн түлхүүрээ гардаж аваад удаагүй байгаа "Мах Импэкс" ХК нь дараагийн цоо шинэ төслийн ажлыг эхлүүллээ. Уг төсөл Европ стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийн дараагийн төсөл бөгөөд үндсэн 4 том хэсгээс бүрдэж байгаа юм. Үүнд:
- +6 – /-12/ градусын жимс, хүнсний ногоо, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүний агуулах бүхий 680 тонны хүчин чадал бүхий зоорь
- 10000 тонн багтаамжтай мах хадгалах хөргөлттэй агуулах
- Еврод стандартад нийцсэн 2 шугам бүхий хоногт 20 тонны хүчин чадалтай мах ангилан савлах үйлдвэр
- Олон Улсын чанар стандартад нийцсэн хүнсний лаборатори, мах бэлтгэх үйлдвэрийн төсөл багтаж байна.