Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
Энэ сарын өдөрлөг нөгөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн
- Баянгол
- Баянхошуу
- Дүнжингарав
- Мишээл
- Оргил салбаруудад очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж байна.
Эх сурвалж: НЗДТГ