Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн нутаг Ар булан хэмээх газарт Орхон голын усанд иргэн Б суудлын машинтайгаа осолдсон тухай дуудлага есдүгээр сарын 17-ны 09:50 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 33 км замыг туулан 11:40 цагт очсон байна.
Хүч нэмэгдүүлэн Сайхан сумын мэргэжлийн ангийнхан 3.5 тн-ын даацтай өргөгч автомашинтай 13:12 цагт очиж голын усанд живсэн “Хьюндэй Соната-6” суудлын автомашиныг 13:46 цагт хоёр метрийн гүнээс татан гаргажээ.
Машины бүхээгт Орхон сумын харьяат иргэн 52 настай эрэгтэй Б-ын цогцос байсныг сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.