Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал есдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон. Дөрвөн жилд нэг удаа болдог уг их хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдөр 17:00 цаг хүртэл хүлээн авах юм. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг танилцуулж байна.
"MCS" группийн дэд ерөнхийлөгч асан шарк Д.Энхтүвшин:
- 1997 оноос хойш "MCS" группд ажилласан бөгөөд өнгөрсөн жил ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэрээр өнөөдөр өглөө цахим хуудаснаа, “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна. Энэ байгууллагыг улс төр болон хувийн жижиг эрх ашгуудаас ангид байлгах нь их чухал санагддаг. Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна” гэж байр сууриа илэрхийлжээ.
“Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд:
- Тэрээр МУИС, Хамбург хотын Маркетинг Менежемент Академи, СЭЗДС-ийг төгссөн. Орос, Франц, Герман, Англи хэлтэй гэж мэдүүлжээ.
- 2000-2007 онд “Пайонеринг Интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар ажилласан
- 2006-2009 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Монгол Улс дахь Өргөмжит консул,
- 2009-2010 онд “Корпорэйт Хотел Нүхт” ХХК-ийн Ерөнхий захирал,
- 2011 оноос “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга
- 2020 онд УИХ-д бие дааж нэр дэвшээд 33% санал авсан.
Скайтел компанийн гүйцэтгэх захирал Д.Болор:
- Д.Болор нь харилцаа холбооны салбарт 40-н жил зүтгэсэн. Скайтел группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2012-2015 онд хашиж байхдаа “SKY Re-Branding” төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн олон улсын банкуудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн. Цахилгаан Холбооны суурь сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх “Telecom-1”; “Telecom-2”; “Telecom-3”; “MON – 4” гэх зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
"Коёотэ" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан:
- Тэрбээр бизнесийн салбарт Коёотэ ХХК-г удирддаг. Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг.
“Монгол брэнд” төслийн санаачилагч Ш.Отгон-Өлзий:
- Тэрээр програм хангамжийн инженер мэргэжилтэй. Олон нийтийн бодлогын магистрын зэрэгтэй. 2016- 2018 онд Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоогоор Монголбрэнд холбооны тэргүүн. Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг.
“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:
- Б.Гантулга нь хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:
- Тэрээр 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон. UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан.
ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан:
- ХААИС-ийг ХАА-н гаралтай бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн шинжээч, МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн. 2017 оноос хойш ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Мөн Монголын залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Эдийн засагч Б.Лакшми
- Орос-Монголын хамтарсан 3-р сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, тенхикийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийн эдийн засгийн шинжээч мэргэжлээр сурсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.