Шүлэг, уран бүтээлээрээ сошиал сүлжээнд цахиур хагалж, олны талархлыг хүлээгээд буй жүжигчин Э.Хонгорзул, А.Анхтөгөлдөр нартай ярилцлаа. Тэд “Ойлголцож ярилцахыг л хүсдэг шүү дээ”, “Хуримын амлалт”, “Хөдөөний хүү байлаа” зэрэг хэд хэдэн шүлгийг хамтдаа уншсан нь олонд хүрч чаджээ. Уран бүтээлээрээ юуг хүргэхийг зорьдог талаараа тэд ингэж ярилаа.
“…Бид хоёр хоёулаа жүжигчин мэргэжилтэй. Оюутан байхдаа л жүжгийн гол дүр дээр багш маань бид хоёрыг сонгож, хоршиж ажилладаг байсан. Одоо ч хамтдаа уран бүтээл хийгээд явж байгаа.
2021 онд бид хоёр анхныхаа “Ойлголцож ярилцахыг хүсдэг шүү” дээ шүлгээ гаргаж байсан. Шүлгээ уншихдаа мэдэрч байгаа тэр мэдрэмжийг сонсогчид маань адилхан мэдрээд байж байгаа нь маш их урам өгсөн. Мэдээж, уран зохиол, яруу найраг гэдэг бидний эх түүхийг шингээсэн байдаг. Хүн болгон үүнийг зайлшгүй сонсох ёстой.
“Хуримын амлалт” шүлгийнхээ хураангуйлсан хэсгийг нь бид хоёр уншаад тавьчихсан байгаа. Ямар нэгэн хурим дээр ч юм уу, тоглолт дээр шүлгийн цогц номер гартлаа явчихна гэж бодоогүй. Хосуудынхаа хурим дээр очоод тэр шүлгээ яг бүтнээр нь уншдаг. Тэндээс маш гоё мэдрэмжийг авдаг. Хосуудаас, хуриманд ирсэн зочдоос талархал сонсдог. Энэ шүлэг бол яруу найрагч Чагнаадоржийн зохиол. Маш гоё бичсэн, бие биедээ өгч байгаа амьдралын тэр амлалтыг харуулсан уран бүтээл.
Хүмүүс гэр бүл болоод амлалтуудаа мартчихдаг. Мартчихсан хүмүүс зөндөө байдаг. Тэр амлалтын байнга сануулах ёстой юм байна. Хуриман дээр нь очоод “Энэ амлалтаа хэзээ ч битгий мартаарай”. Өвдөж зовсон үед хайрлана гэлүү, яаж хайрлана гэлээ. Энэ бүх амлалтуудыг хүн насан туршдаа санаж явах ёстой юм байна. Үүнийг хосууддаа сануулах ёстой юм байна гээд Чагнаадорж найрагчдаа шүлгийн санал тавьж байлаа.
Бид хоёр зохиолуудаараа дамжуулан залуу гэр бүл рүү хандъя гэж боддог. “Ойлголцож ярилцахыг хүсдэг шүү дээ” шүлгээрээ “Залуу гэр бүлүүд эвтэй байгаарай. Ярилцаад үзээрэй” гэсэн санааг гаргасан. Одоо бид хоёрын дараагийн уран бүтээл бол үр хүүхдийн тухай сэдэвтэй. Энэ амьдралд аав ээждээ ирсэн үр хүүхэд гэдэг ямар үнэтэй юм бэ… Хүү минь, охин минь баярлалаа гэсэн агуулгатай шүлэг ирчихсэн байгаа. Энэ намартаа хүргэх гээд ажиллаж байна.
Юм болгоныг нэг өнцгөөс хараад, хар бараан зүйлсээр хүмүүсийг бөмбөгдөөд л байх юм бол болохгүй шүү дээ. Хүмүүст уярч бодох, ганцаараа суух үе хэрэгтэй юм шиг санагддаг. Бид хоёрын уншиж байгаа шүлгүүд бүгдээрээ цаанаа нэг эмзэглэлтэй байгаа. Хосууд, гэр бүлийн харилцаа, Монгол соёлын харилцаан дээр гэх мэт. Залуучууд бид нар л Монгол улсаа хөгжүүлнэ. Маш том ярьж байгаа ч гэсэн хийж байгаа бүх зүйл маань үүнтэй холбоотой. Бид нар үндсэрхэг байх хэрэгтэй. Монгол гэсэн нэрийг хаана ч гоё хэлээд явдаг байх чухал. Бидний хэл соёл, нутаг энд байна. Бид ийм гоё таван хошуу малтай гээд энэ зүйлүүдийг бид хэзээ ч мартаж болохгүй.
Анхаа: Би гэр бүл зохиож үзээгүй. Харин Хонгороо маань нөхөр, хүүхэдтэй. Нэг зүйл нэмж хэлэхэд, хүмүүс бид хоёрыг хосууд юм уу гээд байдаг. Тийм биш. Бид хоёр сайхан найзууд. 10 гаруй жил сайхан найзалж нөхөрлөж байна. Та бүхэн Жавхлан, Баясгалан гэж мэднэ шүү дээ.
Хонгороо: Би маш сайхан гэр бүлтэй. Хөөрхөн сайхан хүү минь одоо 5 нас хүрэх гэж байна. Хайртай хань маань. Ярьсан чинь… Ханьдаа баярлалаа гэж хэлье. Би саяхан бүрэн хэмжээний кинонд тоглосон. “Хүлцэхгүй” гээд олон ангит кино маань 18-нд нээлтээ хийнэ. Маш их завгүй ажлыг хань маань маань маш сайн ойлгож, намайг шинэ уран бүтээлд орох болгонд хамгийн сайн дэмждэг хүн маань байдаг. Ханьдаа маш их баярлалаа.
Амьдрал дээр эмэгтэй нь даватгайлаад байдаг юм шиг санагддаг уу, та нарт. Эмэгтэйгээ халамжлах ёстой гээд л. Эрэгтэй хүн ч гэсэн яг адилхан байхгүй юу. Би хүүтэй болохоор үүнийг бүр их бодож байгаа. Миний хүү ч гэсэн амьдрал дээр эмэгтэй хүн шиг хайрлуулаасай гэсэн мэдрэмж төрж байгаа байхгүй юу. Тиймээс эрэгтэй эмэгтэй хүмүүс амьдрал дээр 50:50 хувь байх ёстой гэж боддог. Эрэгтэй хүнийг ч гэсэн бид яг сайн халамжлах ёстой. Эрхлүүлэх ёстой.
Карьерын хувьд ч гэсэн 50:50 хувь байвал зүгээр. Эмэгтэйгээ гоё дэмжээрэй. “Миний хань гоё гэртээ сууж бай. Хань нь ажиллая” биш, хань нь өнөөдөр хүүхдээ харж байя. Чи карьераа хөөгөөрэй. Ажлаа хийгээрэй. Юу хийвэл чамд гоё байна гээд эмэгтэйчүүдийгээ нийгэм рүү гаргаад өгөөсэй гэж би боддог. Ажлаа хийгээд, өөрийнхөө хувцасны мөнгийг өөрөө олоод явбал эхнэрүүдэд чинь маш гоё нэмэр тус болно. Тийм учраас нөхрүүд маань би л ганцхан ажиллаад байна биш, хоёулаа зэрэг ажиллаад, зэрэг гоё карьертай, хоёулаа амьдралд буцалж явбал эмэгтэй хүнд ч гэсэн амьдралаас авах мэдрэмж нь гоё байх болно. Өөрийнхөө амьдралаас харахад, тэр зүйл маш урам өгдөг юм байна лээ шүү гэж хэлмээр байна.
Шүлгийг сонсоно гэдэг нэг өөр. Түүнийг сонсоод ойлгоно гэдэг түвшин илүү хүний л ухаан байхгүй юу. Тийм учраас энэ шүлгүүдийг сонсоод ойлгоод… Бид хоёрт хар бараан коммент ирж байгаагүй. Маш гоё гоё цагаахан үгнүүдийг бичиж, бие биедээ зориулж, түүнийгээ меншн хийдэг, сэтгэлийн үгээ хэлдэг. Аав ээждээ шүлгээр дамжуулж хайраа илэрхийлдэг. Энэ бүх хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдөр энэ олон хүн бид хоёрыг сонсоогүй бол бид хоёр энд юм яриад суухгүй. Өөр л юм хийж байх байх. Бүр илүү гайхалтай уран бүтээлийг, соён гэгээрлийг бид хоёр шүлэг яруу найргаар дамжуулж хүргэх болно оо. Хүмүүс энэ зүйлийг сонсоод ямар нэг мотивац авч, өөр мэдрэмж авч, бодох зүйл л хэрэгтэй. Тийм учраас хэрвээ хэзээ ч сонсож байгаагүй хүмүүс байх юм бол нэг сонсоод үзээрэй. Тэгвэл арай өөр мэдрэмж төрнө. Танай сайтын хамт олонд маш их баярлалаа” гэлээ.
Видео ярилцлагыг дээрээс үзнэ үү.