Гэр бүлийн бүх гишүүн нэг дороос эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ авах боломжтой Ле Бьютик клиник шинэ хүүхдийн эмнэлэгтэй болжээ. Le Beautique хүүхдийн эмнэлэгт амны хөндий, нярайн шарлалт, томуу томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээг зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм.
ХҮЙТНИЙ УЛИРАЛД ШИЛЖИЖ БАЙГАА ҮЕД ХҮҮХДИЙН ШҮД ӨВДӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДДЭГ
Ле Бьютик шүдний эмнэлгийн Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг
“Манай эмнэлгийн онцлог нь хүүхдийн эмнэлгээс гадна шүдний эмнэлэг байдаг. Хүүхдийн эмч болон шүдний эмч нар хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх үүднээс нэг дороос бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Дулаанаас хүйтний улиралд шилжиж байгаа энэ үед хүүхдийн дархлааны системийн өөрчлөлттэй холбоотой урьд нь эмчилгээ хийлгэж байсан шүднүүд болон зүгээр байсан шүд өвдөх магадлал өндөр болдог. Хүүхдийн эмч дээр үзүүлж байгаа эцэг эхчүүд шүдний эмч рүү хүүхдүүдээ оруулж, зөвлөгөө авах боломжтой. Манай эмнэлэг хүүхдийн үзлэг болон насанд хүрэгчдийн үзлэг, зөвлөгөө өгдөг. Насанд хүрэгчдэд гоо сайхны шүдний үйлчилгээ үзүүлж байна” гэв.
НЯРАЙН ШАРЛАЛТЫН ХУРДАН БУУРУУЛАХ ФОТО ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Ле Бьютик Хүүхдийн эмнэлгийн хүүхэд, нярайн их эмч Г.Насанжаргал
“Нярайн шарлалт өвчин нь сүүлийн жилүүдэд зайлгүй анхаарал хандуулах асуудлуудын нэг болж байна. Учир нь уг өвчний хүндрэл нь хүүхдийн төв мэдрэлийн системийг гэмтээснээр хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй.
Манай улсын хэмжээнд орчны нөлөөлөл, уур амьсгалын нөлөөлөл, хүнсний аюулгүй байдал, ээжүүдийн эрүүл мэнд зэрэг шалтгаанаар нярайн эмгэг шарлалт их тохиолдож байна. Нярайн эрт үед нярайн шарлалт хэт өндөр байдлаар явагдсанаар хүүхдийн төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх нь илүү эрсдэлтэй байдаг. Тиймээс төрсөн нярайг төрснөөс 7-10 хоногтойд нийт 2-3 удаа арьсанд хэмжилт хийж байх нь хамгийн чухал. Энэ үед хүүхдийн шарлалт физиологийнх байна уу, эмгэг байна уу гэдгийг эмчид үзүүлж, хянуулах нь чухал байдаг.
Манай эмнэлэг нярайн шарлалтыг хурдан хугацаанд бууруулах 360 градус фото аппарат фото эмчилгээг шалтгаанаас хамаарсан бусад эмчилгээтэй хавсруулан хийж байна” гэлээ.
НАМАР ДАРХЛАА ДЭМЖИХ ВАКЦИН ХИЙЛГЭВЭЛ, ӨВӨЛ ТОМУУГААС СЭРГИЙЛНЭ
Ле Бьютик Хүүхдийн эмнэлгийн хүүхэд, хүүхдийн зүрхний их эмч Р.Мөнхжин
“0-18 насны бүх насны хүүхдүүдэд эмчийн үзлэг, зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Үүний нэг нь томуу томуу төст өвчний үзлэг, оношилгоо юм. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор томуу томуу төст өвчин нэмэгдсээр нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг. Иймээс 9-10-р сард томуугийн вакцин хийлгэснээр хүүхдэд дархлаа тогтож, томуугаас урьдчилан сэргийлэх боломжтой. Манай эмнэлэгт БНСУ-ын Green.. компанийн … вакцин хийгдэж байна. Энэ нь ДЭМБ-аар батлагдсан вакцин юм. Вакцин хийлгэхээс гадна өөр ямар байдлаар Томуу томуу төст өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэвэл хүүхдээ сайн унтуулж, амраах хэрэгтэй. Шим тэжээлтэй, витаминаар баялаг хоолоор хооллох хэрэгтэй. Мөн агаар, салхинд гарснаар хүүхдэд дархлаа тогтоно. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн үед хүүхдийн эмчийн зөвлөгөө авч, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй” гэсэн юм.
ЭМНЭЛГЭЭ ӨРГӨЖҮҮЛЭН, ХҮҮХДИЙН ҮҮДЭН ЭМНЭЛГЭЭ НЭЭЛЭЭ
Ле Бьютик клиникийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцэцэг
“Манай Ле Бьютик клиник 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил бид үйл ажиллагааныхаа цар хүрээг илүү нэмэгдүүлэн, хүүхдийн үүдэн эмнэлгээ шинээр нээлээ. Манай хүүхдийн үүдэн эмнэлгийн хувьд хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо болон нотолгоонд суурилсан эмчилгээ нэвтрүүлэх зорилгоор клиникийн лаборатори, амны хөндийн бүх төрлийн үзлэг, эмчилгээ, хүүхдийн арьсны үзлэг, оношилгоо, эмчилгээ зэргийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Тэр дундаа онцлоод нотолгоонд суурилсан эмчилгээ нэвтрүүлэх зорилгоор лабораторио хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног, төхөөрөмж нэвтрүүлэн, мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулж байна.
Бид Swelab Alfia загварын анализаторыг онцолж байна. Учир нь нярай болон бага насны хүүхдүүдэд судаснаас цус авах, шинжилгээ өгөхөд маш их хүндрэл учирдаг. Үүнийг энэхүү шинэ аппарат нь шийдэж, өндөгний цуснаас шинжилгээг маш хурдан хугацаанд, найдвартай шинжилдэг технологи нэвтрүүлсэн. Нярай болон бага насны хүүхдүүдэд шинжилгээ өгөхөд илүү амар, хялбар болсон гэж ойлгож болно.
Эмнэлгийн хувьд арьсны мэргэжлийн эмч, шүдний мэргэжлийн эмч нар, хүүхдийн мэргэжлийн эмч нар, нярайн болон хүүхдийн зүрх судсаар мэргэшсэн эмч нар ажиллаж байгаагаараа давуу талтай” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.