АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн арваннэгдүгээр сард болно. Одоогоор Ардчилсан намаас Жо Байден өрсөлдөнө гэдгээ зарласан бол Бүгд найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөж магадгүй байгаа юм.
Гэвч сонгогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудлуудын нэг бол тэдний нас. Тодруулбал, Жо Байден өдгөө 80 настай ба энэ нь Америк иргэний дундаж насыг хоёр үржүүлснээс ч их тоо юм. Харин Доналд Трамп 77 настай бөгөөд тэтгэврийн наснаас даруй 10 насаар ахмад билээ. Энэ мэтчилэн ирээдүйн ерөнхийлөгч байх өндөр магадлалтай улс төрчдийн нас “өндөр” байгаа нь тэдний удирдан манлайлах чадварт нөлөөлөх эсэхэд олон нийт санаа зовж буй. Энэ сэдвийг BBC агентлаг хөндсөн ба хүний нас улс төрд “хэт хөгшдөх” эсэхийг тодорхойлоход бэрх байдаг аж.
Тодруулбал, хүн нас ахих тусам танин мэдэхүйн чадвар нь ялгаатай хөгждөг. Өөрөөр хэлбэл, хөгшрөх тусам зарим чадвар буурдаг ч зарим нь эсрэгээрээ сайжирдаг байна. Зарим тохиолдолд, залуу үеийнхэнтэй ч ижил сэтгэж, боддог “ахмадууд” байх нь элбэг. 65-аас дээш насны хүмүүсийн нэлээд хэсэг нь гүйцэтгэх чадварын хувьд суларч эхэлдэг ба энэ насыг удирдах чадварт нөлөөлж болзошгүй үе гэж бодож буйгаа Калифорнийн их сургуулийн нейрополитикийн төвийн захирал Марк Фишер хэлжээ. Гэхдээ үүнийг зөвхөн Америк хүний бие физиологи, дундаж наслалттай холбон тайлбарласан тул бусад улсын хувьд өөр байх магадлалтай юм.
Эх сурвалж: BBC