Умард Солонгосоос нийлүүлсэн зэвсгийг ОХУ Украинтай хийж буй дайнд ашигласан гэдгийг БНСУ эртнээс мэдэж байсан гэж ерөнхийлөгчийн тамгын газраас нь мэдэгдэв. Тодруулбал, "Тагнуулын асуудал учраас хамаагүй ярьж болохгүй. Гэхдээ Умард Солонгосоос ОХУ-д зэвсэг нийлүүлж буйг бид эртнээс мэдсэн” гэж нэрээ нууцалсан албан тушаалтан хэлжээ.
Түүнчлэн БНСУ-ын ерөнхийлөгчийн албанаас В.Путин, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнг дүгнэхэд эрт байна гэсэн юм. БНАСАУ-ын удирдагч В.Путинтэй уулзсаны дараагаар баасан, бямба гаригт Оросын хоёр хотод айлчилж, цэргийн объектуудтай танилцсан. "Бид болж буй бүх нөхцөл байдал, цаашдын үр дүнг анхааралтай ажиглаж, шалгаж байна. Шаардлагатй бол АНУ, Япон болон бусад холбоотнуудтайгаа хамтран авч болох олон талт арга хэмжээнүүд болон бие даан авч болох арга хэмжээний талаар хэлэлцэж байна" хэмээн албаны хүн мөн мэдээлжээ.
Эх сурвалж: YONHAP