“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарласантай холбогдуулан, Монголын Үйлдвэрийн эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллээ.
Тэрээр “Цалин хөлсийг сүүлийн арван жилийн төвшинд авч үзэхэд инфляцын төвшнийг нөхөх төдий л байсан байна. Үндсэндээ жилд 10 орчим хувиар нэмж байжээ. Одоо ажилтнууд инфляцын төвшин дээр бодит цалин нэмэгдэл шаардлагатай байна гэдгийг маш олон ажилтан хэлж байсан. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулъя гэдэг санал, шаардлагыг тавьж, өчигдрийг хүртэл бид зөвшилцөлд эцэслэн хүрч чадсангүй гэдэг санал тавьсан. Ажил хаялтаа өнөөдөр сэргээж, авто тээврийн болон ил уурхайн хэсэгчилсэн ажил хаялт хийсэн байна.
Ажилт хаялт нэг номерын зорилго биш.
Захиргааны зүгээс мэдээлэл зөрүүтэй байна гэж харж байна. Өнөөдөр өглөө үйлдвэрийн захирал мэдээлэл хийсэн байна. “Бид гурван жил дараалан 15 хувиар нэмье гэж байгаа боловч Үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна” гэсэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан.
Харин бид Үйлдвэрчний эвлэлээс мэдээллийг авахад протокол дээр байгаа гэсэн. Захиргааны зүгээс шийдвэр гаргах төвшний хүмүүс нь оролцохгүй байгаа учраас судалъя, мэдээллийг бүрэн өгөхгүй, мөн хамтын гэрээнд өвчтэй, чөлөөтэй зэргээр хамтын гэрээ хэлэлцээр байгуулах процессыг удаашруулсны улмаас зөвшилцөлд хүрээгүй учир бид арга буюу ажил хаялт зарлалаа гэж тайлбарлалаа.
Захиргааны зүгээс цалинг 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж мэдэгдсэн. Бидний хувьд ажлын ачааллаас нь хамааруулаад цалин хөлс орлогыг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээч ээ гэдэг хүсэлт тавьж ирсэн” гэдэг зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, захирлууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэдэг мэдээлэл бий. Гэтэл ажилчдын дундаж цалин дөрвөн сая төгрөг гэж хэлж байгаа нь удирдлага нь 5-10 дахин их цалин авдаг гэсэн үг. Энэхүү ажилчдынхаа дундаж цалингаас 5-10 дахин их цалин авдаг системийг өөрчлөх цаг нь болсон. Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, хариуцлага өндөртэй, ачаалал өндөртэй ажил хийдэг ажилчдын цалин орлогыг илүү нэмэх саналыг нь бид дэмжиж байгаа” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.