Амьдралд дурсамж үлдээх гайхалтай аяллын тань үнэнч анд ЮнионПэй картаа дэлхийн хаана ч явсан уншуулаад буцаан олголт авах боломжийг ХААН Банк олгож байна.
2023.09.15-2023.10.14-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү урамшуулалт аяны хугацаанд ХААН Банкны ЮнионПэй карттай эрхэм харилцагч та гадаадад аль ч ПОС төхөөрөмжид картаа уншуулан 5%, гадаадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх болон PASS аппликэйшнээр төлбөр тооцоогоо хийгээд 10% буцаан олголт авах боломжтой.
Харилцагч хэдэн ЮнионПэй карттайгаас үл хамааран нийт картаар уншуулсан мөнгөн дүнгийн нийлбэр дүнгээс хамааран дээд тал нь 300,000 төгрөг хүртэлх буцаан олголт авах боломжтой. Ийнхүү худалдан авалт бүрдээ цуглуулсан таны буцаан олголтын урамшуулал 2023.10.19-ний өдөр ХААН Банкны дансанд тань шилжин орох юм. (Жич: Байгууллагын ЮнионПэй картанд энэ урамшуулал тооцогдохгүй).
Дээр дурдсан PASS аппликэйшний тухайдманай урд хөрш БНХАУ-д төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой гэдгээрээ онцлог юм. Хэрвээ та картаа PASS аппликэйшнд холбоогүй байгаа бол доорх зааврын дагуу холбоорой.
- Гар утсандаа PASSаппликэйшн татаж суулгаад нэвтэрч орно.
- КАРТ НЭМЭХ цэсийг сонгоно.
- Картын мэдээллээ оруулаад ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.
- Таны гар утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарна.
- Харин PASS аппликэйшнд холбосон картаараа БНХАУ-д төлбөр тооцоо хийхдээ:
- PASS аппликэйшн рүү нэвтэрнэ.
- ЮнионПэй картаа сонгоно.
- ЮнионПэй картаа Үндсэн карт болгох сонголтыг сонгоно.
- ЮнионПэй картын доод хэсэгт байрлах UnionPay гэсэн товчин дээр дарна.
- QRуншуулах тохиолдолд:
- QR товчин дээр дарж, QR-ыг уншуулна. Нууц үгээ оруулна.
Баркод уншуулах тохиолдолд:
Barcode товчин дээр дарж, баркодыг уншуулна. Нууц үгээ оруулна.
Мөн та карт захиалах болон сунгах, нөхөн авах, картаа идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код өөрчлөх, блок гаргах үйлчилгээг авах бол заавал салбар нэгжид очилгүй, дэлхийн хаанаас ч ХААН Банкны Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр хандах боломжтой. Харин олон улсад картаа ашиглах явцдаа өдрийн лимитийг нь түр хугацаанд өөрчлөх бол банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] хаяг руу хүсэлт илгээгээрэй.
ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк