Ливийн Дерна хотод болсон үерийн гамшгийн улмаас алга бологсдыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Тус улсын дотоод хэргийн яамны мэдээлснээр 5300 хүн нас барсан бөгөөд үүнд 400 орчим гаднын иргэд багтаж байгаа юм.
Амиа алдсан гадаад иргэдийн дийлэнх нь Судан болон Египет хүмүүс байжээ. Амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ тоо 20 мянгад хүрч болзошгүй байгаа юм.
Дерна хотын нөхцөл байдал тун хүнд байгааг хэвлэлүүд мэдээлж буй. Тодруулбал, ус, цахилгаан, шатахуун байхгүй болсон аж. Албаныхны мэдээлснээр 5000 гаруй хүн алга болсон байна. Байр байшингуудын ихэнх нь доторх хүмүүстэйгээ хамт урссан нөхцөл байдалтай байгааг газар дээр нь ажиллаж буй сэтгүүлчид мэдээлж байгаа юм.
Одоогийн байдлаар Египет, Арабын Нэгдсэн Эмират, Турк, Катар зэрэг улсуудаас аврах багийнхан очжээ.
Эх сурвалж: AL JAZEERA