Цагдаагийн байгууллагад 20 орчим жил ажиллаж байгаа, цагдаагийн хошууч Б.ЭнхСаруул ганц хүүгээ аврахад туслаач хэмээн нийт Монголчуудаасаа тусламж хүслээ.
Түүний хүү, 11 настай хүү цусны хорт хорт хавдар оношийг эмч нараас сонсож, Турк улсын “Medical park” эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш жил орчмын хугацаа өнгөрч байна. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариуг эмнэлгээс аваад байгаа юм. Хүүд тохирох донорыг удаан хугацаанд хайсны эцэст Герман улсаас дөнгөж саяхан олдсон байна. Гэхдээ зөвхөн 10-р сарын 12-ноос өмнө л эсээ өгөх боломжтой гэсэн хариуг ирүүлжээ. Иймээс нэн яаралтай донорын зардал болон мэс засалд шаардагдах 350-400 орчим сая төгрөгийг бүрдүүлэх шаардлагатай болжээ. Одоогоор хүү 200 орчим сая төгрөгийн оношилгоо, хими эмчилгээг хийлгээд байна.
Хүүгийн ээж Б.Энхсаруул ярихдаа “Гурван сарын хугацаанд донор хайгаад олдож байгаа нь нэг талдаа баяртай мэдээ боловч санхүүгийн хүндрэлтэй байдал үүсчихлээ. Хүү маань босож явж чадахгүй, хоёр хөл дээрээ гишгэж чадахгү байдалтай байна. Миний хүү сэтгэн бодох чадвар сайтай. 5,6 настайгаасаа эхлээд шатрын спортоор хичээллэсэн. Нэг л өдөр хичээлээсээ доголоод ороод ирсэн. Дэгж дэрвэж явдаг насан дээрээ ийм болоод л, онош нь тодрохгүй ийм байдалтай болсонд маш их харамсаж байна. Би ганц хүүтэй. Ганц хүүгээ аврахын тулд хүний нутагт 9 сар болоод, юу эсэхийг үзэхэв дээ.
Төлбөрөө төлөхгүй бол эмчилгээ зогсохоор болчхоод байна. Монголын халуун сэтгэлт түмнээсээ бид хоёрт туслаач хэмээн гуйж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.