Өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа. Тэд ОХУ-ын сансрын буудал болох “Восточны”-д уулзсан байна.
Ким Жон Ун В.Путинтэй уулзаад хэлсэн эхний үг нь “Завгүй цаг заваа зарцуулан урьсанд их талархлаа” гэж хэлсэн нь Кремлийн Телеграм хуудаснаа тавьсан бичлэг дээрээс сонстжээ. Путин ч мөн адил талархал илэрхийлээд 2016 онд шинээр байгуулагдсан сансрын буудлаа танилцуулсан байна. Тухайн үед сансар судлалын хөтөлбөрөө бусад улсаас хараат бус байлгахын тулд өөрсдийн ийм төвтэй болж байгааг В.Путин хэлж байсан юм.
Сэтгүүлчид тэднийг зэвсгийн яриа хэлэлцээ хийж байгаа эсэхийг асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “тэд чухал, эмзэг сэдвүүдээр хэлэлцэж байна, олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Түүнчлэн хоёр орны удирдагчид сансрын буудал дээр уулздаг нь олны анхаарал татаж байгаа. Тодруулбал, БНАСАУ өмнө нь хоёр ч удаа тагнуулын хиймэл дагуул хөөргөх гэж оролдсон боловч амжилт олоогүй. Тиймээс БНАСАУ-ын хиймэл дагуулын хөгжүүлэлтэд туслах эсэх талаар асуухад Путин тийм зорилгоор “Восточны” сансрын буудалд уулзаж байна гэх хариу өгчээ.
БНАСАУ энэ оны 5-р сард болон өнгөрсөн сард сансрын хиймэл дагуул хөөргөх гэж оролдсон юм. Үүний зорилго нь гаднаас ирэх аливаа аюулыг Ким Жон Ун урьдчилан хянах боломжтой аж. Түүгчлэн В.Путинээс зэвсгийн талаар ярилцах уу гэж асуухад “Бид бүх сэдвээр ярилцана” гэсэн байна. Энэ уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө БНАСАУ богино тусгалын хоёр балистик пуужингийн туршилт хийсэн. Ингэснээр тус улс анх удаа Ким Жон Унгүйгээр пуужингийн туршилт хийсэн явдал болж байна.
Эх сурвалж: BBC