
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “ХХААХҮЯ-аас хоёр асуудал Засгийн газрын хуралдаанаар орууллаа. 2023 оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Мөн стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх талаар танилцуулж, Засгийн газрын тогтоол гарлаа.
Энэ жил 500 гаруй мянган тонн үр тариа хурааж авах урьдчилсан баланс гарсан. Үүнээс Улаанбуудай 480 мянган тонн хураахаар байна. Сүүлийн арван жилд ийм хэмжээний ургац хураагаагүй. Бид ургуулсан тариагаа цаг хугацаатай уралдан хурааж чадвал гадаадаас будаа авахгүйгээр гурилын будаагаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах, илүү нөөц бүрдүүлэх боломжтой болж байна.
Энэ жил мөн 165 мянган тонн хүнсний ногоо хурааж авах урьдчилсан баланс гарсан. Хүнсний ногооны хангамж 82 хувьд хүрсэн. Энэ нь 1990 оноос хойш анх удаагаа хүнсний ногооны хангамж 80 хувь давж буй явдал юм. Ирэх жил хүнсний ногооны хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангах боломж бүрдэж байна” гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.