Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Цагаан нуур тосгонд “Эмэгтэй хүн өөрийгөө шатаахыг завдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эмэгтэй “Б” нь тус тосгоны Захирагчийн ажлын алба, цэцэрлэгийн эрхлэгч нарт 2020 оноос хойш зургаан удаа ажилд орох хүсэлт өгснийг шийдвэрлээгүй, өөр хүмүүсийг ажилд томилсонд бухимдан цэцэрлэгийн эрхлэгчийг айлган сүрдүүлэх зорилгоор тус цэцэрлэгийн дээвэр дээр гарч, улмаар өөрийнхөө бие дээр шатахуун цацаж шатаана хэмээн сүрдүүлсэн үйлдлийг таслан зогсоож шалгалтын ажиллагаа явуулж байна гэв.
Эх сурвалж: ЦЕГ