Технологийн гигант Элон Маск Канадын дуучин Граймс буюу Клэйр Бушер өөрийнх нь гурван хүүхдийг төрүүлсэн гэдгийг хэллээ. Өөрсдийн хэв маяг, гадаад төрхөөсөө л олны анхаарлыг татаж байсан хосууд 2021 оны есдүгээр сард салсан юм. Тэд анхнаасаа л олон нийтийг гайхшируулж байсан.
Тухайлбал, 2020 онд мэндэлсэн эхний хүүхдээ X Æ A-Xii гэж нэрлэсэн бол удаах хүүхдийг нь Экса Дарк Сайдирийл гэдэг. Харин шинээр мэндэлсэн хүүхдээ Тау Текно Меканикус гэж нэрлэснээ Элон Маск X хуудаснаа /Хуучнаар Твиттер/ хуваалцжээ. Саяхныг хүртэл тэд гурван хүүхэдтэй гэдгээ нууцалж байсан юм.
Хэдий хосууд салсан ч тэдний харилцаа тун “уян хатан” гэдгийг Граймс хэлж байсан удаатай. Өдгөө 48 настай Элон Маск нь нийт 10 хүүхэдтэй. Tэрбээр өмнө нь төрөлтийн түвшин буурч байгаад санаа зовдгоо илэрхийлж байсан.
Маск 2022 оны тавдугаар сард твиттер хуудаснаа “Сүүлийн 50 жилийн турш төрөлтийн түвшин тогтвортой хэмжээндээ байгаагүй” гэсэн бол энэ оны долоодугаар сард “Хүн амын хомстолд туслахын тулд чадах бүхнээ хийж байна. Төрөлтийн түвшин буурч байгаа нь соёл иргэншилд тулгарч буй томоохон аюул юм” гэсэн билээ.
Эх сурвалж: CNN