Баасан гарагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг хайх ажиллагаа Мороккод үргэлжилж байна. Аврах ажиллагаа улам хүндэрч байгаа тул аврах багийнхан нүцгэн гараараа амьд үлдэгсдийг хайж эхэлсэн аж.
Газар хөдлөлтөд нийт 2681 хүн нас барсан нь тус улсад сүүлийн 60 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хамгийн их хохирол авчирсан гамшиг болж байна. Аврагчид ийн ядарч туйлдсан тул Мороккогийн засгийн газар олон улсын тусламж дэмжлэг яаралтай нэмж авах шаардлагатай болсон.
Одоогоор Испани, Их Британи, Катар, Арабын Нэгдсэн Эмират гэсэн дөрвөн улс л тусламж үзүүлсэн байгаа юм. 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Марракешийн өмнөд хэсэгт байрлах уулархаг бүсэд хүрч, хөдөө орон нутгийн болон алслагдсан олон тосгоныг сүйтгэжээ. Тэдний нэг болох 200 хүнтэй Тафегхагт тосгоны хүн ам бараг хоёр дахин багассан бөгөөд олонх нь сураггүй хэвээр байна.
Түүнчлэн газар хөдлөлтөд өртсөн бүс рүү хүнд техник оруулах гэсэн ч нурангиас болоод боломжгүй байгаа аж. Уулархаг бүс нутгуудад тусламж хүргэхийн тулд нисдэг тэргүүд мөн тойруу замаар хүрч байгаа юм. Аврах багийнхан амьд хүн олдох магадлал буурч байгаа ч найдвар тасраагүй гэдгээ хэвлэлийнхэнд хэлжээ.
Эх сурвалж: BBC