2000 гаруй хүний амийг авч одсон Мароккогийн газар хөдлөлтөд өртсөн иргэдийг аврах ажиллагаа “улам” хүндэрч байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар уулын ойролцоох хот, тосгодын иргэдийг нурангиас татаж гаргахад хэцүү байгаа аж. Баасан гарагт болсон газар хөдлөлтөд өртсөн олон иргэн одоо ч нуранги дор дарагдсан байгааг албаныхан мэдээлсэн.
Аврах байгууллагуудын хэлснээр газар хөдлөлт болсноос хойших 72 цагт хүмүүсийг аврах магадлал их байдаг. Харин Даваа гарагийн шөнөөс эхлээд иргэдийн амьд гарах магадлал 5-10 хувь болж буурна гэв.
14 мянга гаруй оршин суугчтай Амизмиз хотын иргэн хөрш нь бие давхар байсан бөгөөд нуранги дор гацсан байгаа, амьд байгаасай гэж залбирч байгаа талаараа хуваалцжээ.
Газар хөдлөлтийн голомт нь Амизмиз хотоос 90 км-ийн зайд орших Оукаймеден тосгон бөгөөд чичирхийлэл нь нйислэл Рабатад ч мэдрэгдсэн юм. 6.8 магнитудын хүчтэй уг газар хөдлөлт нь Мароккод сүүлийн 70 жилд тохиолдоогүй гамшиг болж байна.
Эх сурвалж: DW