Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
09:00 цагт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
“Үндэсний мэдээллийн төв"-д
11:30 цагт Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж, эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байгаа Б.Дэмбэрэлийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухай мэдээлнэ.
12:30 цагт "Монгол дугаар зуун" олон улсын яруу найргийн наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн хурал зохион байгуулна.
Уг наадамд дэлхийн есөн орны яруу найрагчид оролцож байгаа бөгөөд монгол хэлний уран тансаг хэллэг, монгол яруу найргийг дэлхий дахинаа сурталчлах зорилготой юм.