"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон төрийн өндөр албан тушаалтнууд 24,500 иргэний эрх ашгийг хохироож, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байгаа талаар ахмадууд өнөөдөр мэдээлэл өглөө. Тэд ярихдаа "Эрдэнэт үйлдвэрийг тойрсон мафийн сүлжээ байна. Бид хувьд Эрдэнэтэд очиж ажиллаж байсан илгээлтийн анхны эзэд. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зүй бусаар эзэмшиж байсан бүлэглэлээс үйлдвэрээ аврах санаачилгыг гарган, олон удаа тэмцэл хийсэн. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай 2015 онд 20 жилийн хугацаатай гэрээ байгуулан ашиглах болсон хоёр овоолгыг тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар төрд эргүүлэн авна хэмээн "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг 2023 он гарсаар хоёр удаа тасалдуулсан. Улмаар хүдэр тээвэрлэлтийг зогсоосон.
Иймээс бид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны дарга Б.Цэнгэл нарт шаардлага хүргүүлж байна. Төрийн нэрийг барьж, хувьцаа эзэмшигч 24,500 иргэний эрхэд ноцтой халдаж байгаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарыг шалган үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг бид шаардаж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.