Мексикийн ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард болно. Эрх баригч нам болох “Морена” үндэсний сэргэн мандалтын хөдөлгөөн Клаудиа Шэйнбаумыг нэр дэвшүүлж буйгаа зарласан. Харин түүний эсрэг сөрөг хүчний Шочил Галвез өрсөлдөж буй. Хоёр эмэгтэй нэр дэвшигч анх 2000-аад онд улс төрд орж байхад таван сенатор тутмын дөрөв нь эрэгтэй байсан гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
Өдгөө аль ч нэр дэвшигч ялалт байгуулсан бай Мексикийн ээлжит ерөнхийлөгч эмэгтэй хүн болох нь тодорхой болсон юм. Мексикийн нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сүүлийн үеийн санал асуулгаар хоёр нэр дэвшигчийн аль нь ялалт байгуулах өндөр магадлалтай байна.
Клаудиа Шэйнбаум нь одоогийн ерөнхийлөгч Андреас Мануэль Лопез Обрадорын ойрын хүн гэгддэг ба Мехико хотын захирагч байсан юм. Харин түүний эсрэг өрсөлдөх Шочил Галвез нь бизнес эрхлэгч эмэгтэйгээс сенатор болсон түүхтэй нэгэн билээ.
Эх сурвалж: BBC