“That 70’s show” цувралын од, жүжигчин Дэнни Мастерсон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 30 жилийн ял сонслоо. Өдгөө 47 настай жүжигчин хоёр ч удаагийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан юм.
Түүнийг анх 2020 онд баривчилж байсан ба жүжигчин эр гэм буруугүй гэж мэдэгдэж байсан. Дээрх хэргүүдийг 2001-ээс 2003 оны хооронд үйлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Эсрэг талын өмгөөлөгч хохирогчид нь энэ талаар мэдээлсэн нь зоригтой үйлдэл гэсэн ба “Холлиуд эмэгтэйчүүдийг агнаж болдог газар” гэсэн ойлголтыг бүр мөсөн устгахыг хүссэн гэжээ. Гэхдээ түүний эсрэг гурван удаагийн хэрэг бүртгэгсэн байгаа ч хоёр хэрэгт нь ял оноосон байна.
Дэнни Мастерсон нь 1998-аас 2006 оны хооронд цацагдсан “That 70’s show” киногоор олон нийтэд танигдсан ба тус цувралд Эштон Качер, Мила Кунис нарын хамтаар тоглосон юм. Тэрбээр жүжигчин Эштон Качертай дахин хамтран Нетфликсийн “The Ranch” бүтээлд дүр бүтээж байсан ч дээрх хэргийн дуулиан цацагдаж, кино багаас хасагдсан юм.
SOURCE: CNN