Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод тохижилт, үйлчилгээний ажил эрчимтэйгээр хийгдэж буй.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө дагуу тохижилтын ажил хийгдэж эхэлжээ.
Тодруулбал, "Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу Өнөр хорооллын урдуур /Саппорогоос Москва хорооллын гүүр хүртэлх 2,6 км/ явган хүний зам, дугуйн зам, туслах зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн тохижилтын ажил эхэлсэн байна. Тус ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ ажиллаж буй аж.