Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.
Тухайлбал, Завхан аймгийн Их-уул сум 6 ширхэг, Өвөрхангай аймгийн Уянга сум 2 ширхэг, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ширхэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ширхэг, Ховд аймгийн Алтай сум 12 ширхэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ширхэг, Булган аймаг 1 ширхэг, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2 ширхэг, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2 ширхэг, Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгээр 12 ширхэг нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11 ширхэг нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Сэрэмжлүүлэг: Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.