Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Индонезид болж буй уг арга хэмжээний онцлох зочдын нэг бол БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кион И байв.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл болон түүний эхнэр Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодогийн урилгаар хүлээн авалтад оролцсон ба тэд Индонезийн үндэсний хувцас болох “батик”-аар гоёжээ. Юн Сук Ёл болон Ким Кион И нар Индонезийн Төлөөлөгчдийн танхимын дарга, Брунейн хунтайж нартай ширээний ард сууж, АСЕАН-ы гишүүн 10 оронтой харилцаа холбоогоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
БНСУ-ын тэргүүн хатагтай нөхрийн хамт аливаа улс оронд айлчлахдаа Солонгос үндэсний бэлэг бэлдэх, эсвэл тухайн улс орны уламжлалыг дагаж мөрддөгөөрөө ялгардаг гэж олон нийт үздэг. Энэ удаа ч мөн зохион байгуулагч Индонезийн үндэсний хувцсаар гоёсон нь Солонгосын иргэдээс сайшаал ихээр сонсоход хүргэж байна. Зарим иргэн түүнийг нөхрийнхөө улс төрийн томоохон ПР-ын нэг хэсэг ч гэж үздэг билээ.
Source: YONHAP