Украины Донецкт байрлах нэгэн хотод ОХУ-ын арми агаарын цохилт үзүүлснээр сүүлийн саруудад тохиолдоогүй гамшиг үүсгэлээ.
Тодруулбал, энэ халдлагын улмаас 17 хүн амиа алдсаны дотор нэг хүүхэд байжээ. Украины албаныхны мэдээлснээр Костянтиновка хотод болсон уг халдлагын улмаас 32 хүн шархадсан байна. Украины Ерөнхий сайд Денис Шмихал Телеграм хуудсандаа "Оросын цэргүүд бол террористууд. Тэд тайван байх учиргүй, төлөөсөө төлөх болно” гэж бичжээ.
ОХУ-ын арми энгийн иргэд ихтэй бүс нутгууд руу дайрах явдал түгээмэл ч энэ удаагийн агаарын цохилт нөхөж баршгүй хохирол бий болгосон гэж хэвлэлүүд мэдээлж буй. Өмнө нь дөрөвдүгээр сард Уман хотын орон сууцны хороололд болсон агаарын цохилтын улмаас 23 хүн амиа алдсан бол нэгдүгээр сард Днепр хотод мөн адил агаарын цохилтоос болж 40 хүн амиа алдсан харамсалтай тохиолдлууд гарсан. Костянтиновка хот нь Бахмутын фронтын шугамд ойрхон бөгөөд цэргүүд ихээр байрладаг газар юм. Украины ерөнхийлөгч В.Зеленский халдлага болохоос хэдхэн хормын өмнө тус захад олон энгийн иргэн явж байгааг харуулсан бичлэгийг мөн олон нийтэд хуваалцжээ.
Source: CNN