Өрөг.мн сайт амралтын наймдугаар сарыг англи хэл сурах сар болгон Inspired by Zaya сургалтын төвийг үүсгэн байгуулагч, англи хэлний багш Э.Ариунзаяатай хамтран цуврал зөвлөгөө рийлүүдийг хүргэсээр байгаа. Энэ удаагийн рийлээр түргэн хэллэг буюу англи хэлний “tongue twisters”-ийн талаар ярилаа.
Бид нарын монгол хэлийг зүгшрүүлэх гээд багш нар “Жамц эмчийн цамц…” гэхээс эхлээд түргэн хэллэг хэлүүлдэг байсан шүү дээ. Үүнтэй яг адилхан англи хэлний дуудлагаа сайжруулахын тулд түргэн хэллэгээр дамжуулж хэлээ сайжруулна. Жишээ нь миний хамгийн ахмад шавь 55 настай дуудлага нь маш гоё сайжирч байгаа. Амархан түргэн хэллэгээс эхлээд түргэн хэллэгүүдээ хүндрүүлэх ёстой. Хамгийн амархан нь жишээ нь “Fresh fried fish” ,“Purple paper people” ,“rolling red wagons” гэх мэтчилэн амархнуудаас явж байгаад хүндэрнэ гэсэн үг.
“Peter Piper picked a peck of pickled peppers. If Peter Piper picked a peck of pickled peppers, how many pickled peppers did Peter piper pick?” гэх мэтчилэн. Ингэж түргэн хэллэгийг дөрвөн долоо хоног тасралтгүй өдөр болгон давтсан тохиолдолд ямар ч настай хүний хэл хугардагийг эрдэмтэд нотолчихсон байгаа.