Өнөөдөр Булган аймгийн 20 оюутан БНСУ-д суралцахаар явж байна. Тус аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Шинхан их сургууль”-д 20 оюутнаа сургахаар Улаанбаатар-Инчон чиглэлд Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оюутнуудын хамтаар нислээ.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү гуравдагч улс руу Булган аймгийн оюутнууд суралцахаар явж байгаа юм.
Булган аймгийн оюутнууд Белорусь улс, ОХУ, БНСУ-д 100 хувь тэтгэлэгээр суралцаж эхэлсэний үргэлжлэл болж ,16 сум нэг тосгоноос шалгарсан оюутнууд ийнхүү Солонгосыг зорилоо.
Булган аймгийн хувьд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр 20 оюутанг сургахаар явуулах бөгөөд оюутнууд эхний жилдээ Солонгос хэлний бэлтгэлдээ сураад үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцах юм.