АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт байр сууриа илэрхийллээ.
Бодитой сөрөг хүчингүй байх юм бол манайх аажимдаа авторитари тогтолцоо руу шилжих байдал харагдаж байгаа. Тиймээс одоогийн АН-ын гишүүд, удирдагчид хариуцлагатай байх чухал. Ардчиллын баянбүрд гэж яригддаг Монгол орныг энэ хэвээр нь авч үлдэж чадах уу? Хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг Засгийн газар, авлига хээл хахуульгүй төр гэдэг энэ тогтолцоог хамгаалж төгөлдөржүүлэх асуудал бол АН-ын үүрэг гэж бид үзэж байгаа. Ийм бодлогын өөрчлөлтийг бид энэ оноос эхлээд үзүүлнэ.
АН, Ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Энэ нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Бид өнгөрсөн 7 жилийн алдаан дээр маш сайн дүгнэлт хийсэн. Үүн дээрээ үндэслэж шийдвэрүүдээ гаргасан. Одоо та бүхэн шинэчлэгдэж байгаа, шинэ АН-ын тухай ярих болно" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.