АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
Ардчилсан нам эв эетэй байх ёстой. Хоёрдугаарт, АН-ын шинэчлэл хийгдэх ёстой. Бид дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон. Гуравдугаар асуудал нь төрийн хүнд суртал. Төрийн хүнд сурталтай холбоотойгоор төрийг шинэчлэх тодорхой саналууд, бодлогын алдаануудыг засах саналууд манай намын хурлын үеэр давамгайлсан. Олон санал бий. Ядуурал хавтгайрч байна. Худалдан авах чадвар уналаа гэх мэт. Намынхаа гишүүдийн өгсөн санал дээр үндэслэж, эв эеийг сахьсан хурлаа хийлээ. Нам шинэчлэгдэх гэдэг зүйл дээрээ төвлөрч байна. АН-ын 15 дэд даргын 9 нь 80-аад оны залуус байгаа. Энэ залуус сонгуульд манлайлж, намаа удирдаж орох юм. Дэд дарга болон Тэргүүн дэд даргын үүрэгт ажлын хуваариуд гарч байгаа.
С.Баярцогт дарга сонгуулийн кампанит ажлыг удирдах ажлыг чиглэлээр ажиллана. Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж явуулдаг болно" гэлээ.