Л.ГАНТӨМӨР АН-ЫН ДАРГА
Л.ГАНТӨМӨР: С.БАЯРЦОГТ 2024 ОНЫ СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫГ УДИРДАНА
Ардчилсан нам эв эетэй байх ёстой. Хоёрдугаарт, АН-ын шинэчлэл хийгдэх ёстой. Бид дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон. Гуравдугаар асуудал нь төрийн хүнд суртал. Төрийн хүнд сурталтай холбоотойгоор төрийг шинэчлэх тодорхой саналууд, бодлогын алдаануудыг засах саналууд манай намын хурлын үеэр давамгайлсан. Олон санал бий. Ядуурал хавтгайрч байна. Худалдан авах чадвар уналаа гэх мэт. Намынхаа гишүүдийн өгсөн санал дээр үндэслэж, эв эеийг сахьсан хурлаа хийлээ. Нам шинэчлэгдэх гэдэг зүйл дээрээ төвлөрч байна. АН-ын 15 дэд даргын 9 нь 80-аад оны залуус байгаа. Энэ залуус сонгуульд манлайлж, намаа удирдаж орох юм. Дэд дарга болон Тэргүүн дэд даргын үүрэгт ажлын хуваариуд гарч байгаа.
С.Баярцогт дарга сонгуулийн кампанит ажлыг удирдах ажлыг чиглэлээр ажиллана. Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж явуулдаг болно.
С.БАЯРЦОГТ: БОДИТОЙ СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БАЙСААР БАЙВАЛ МОНГОЛ УЛС ДАРАНГУЙЛЛЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ
С.БАЯРЦОГТ АН-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА
Бодитой сөрөг хүчингүй байх юм бол манайх аажимдаа авторитари тогтолцоо руу шилжих байдал харагдаж байгаа. Тиймээс одоогийн АН-ын гишүүд, удирдагчид хариуцлагатай байх чухал. Ардчиллын баянбүрд гэж яригддаг Монгол орныг энэ хэвээр нь авч үлдэж чадах уу? Хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг Засгийн газар, авлига хээл хахуульгүй төр гэдэг энэ тогтолцоог хамгаалж төгөлдөржүүлэх асуудал бол АН-ын үүрэг гэж бид үзэж байгаа. Ийм бодлогын өөрчлөлтийг бид энэ оноос эхлээд үзүүлнэ.
АН, Ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Энэ нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Бид өнгөрсөн 7 жилийн алдаан дээр маш сайн дүгнэлт хийсэн. Үүн дээрээ үндэслэж шийдвэрүүдээ гаргасан. Одоо та бүхэн шинэчлэгдэж байгаа, шинэ АН-ын тухай ярих болно.