ОХУ-ын батлан хамгаалах яам Украины гурван дрон буюу нисгэгчгүй онгоцыг устгаснаа мэдэгдлээ. Тодруулбал, хоёр дроныг Тверь болон Калуга мужид агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан байна.
Харин гурав дахь дроныг ОХУ-ын нийслэлийн ойролцоо буюу Истра дүүрэгт устгажээ. Москвагийн амбан захирагч Сергей Собянин дээрх дронууд Москваг онилсныг хэлсэн бөгөөд бүгдийг нь устгасан гэж мэдэгдсэн байна. Истра дүүрэгт устгасан пуужин нэг барилга сүйрэхэд нөлөөлсөн бол Тверь мужид устгасан пуужин Завидово тосгоны ойролцоо унажээ.
Харин Завидовод ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины байшин байдаг аж. Түүнчлэн Москвагийн Одинцовский дүүрэг дэх Ново-Огарёово тосгонд Путины нэг байшин байдаг байна. Сүүлийн үед “бараг” өдөр бүр ОХУ агаарын цохилтод өртөж буй нь юм. Энэ нь Москва хот руу орох, гарах нислэгүүдийг тасалдуулж, нийслэл болон бусад бүс нутаг дахь орон сууц, худалдааны обьектуудад хоихрол учруулж байна.
Эх сурвалж: AL JAZEERA