Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын арслан М.Бадарч ГССҮТ-д эмчлүүлж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал “2023 оны есдүгээр сарын 6-ны 07:41 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн” гэсэн юм.
Одоогоор түүний биеийн талаар албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.