Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Унгар улсын Сегед хотод болж өндөрлөлөө. Олимпиадад нийт 87 орны 351 оролцогч хоёр өдөрт нийт зургаан бодлого бодож, Монгол Улсаа төлөөлөн оролцсон гурван сурагч хүрэл медаль хүртжээ.
Медаль хүртсэн сурагчдын нэрсийг дурдвал:
- Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Төрхүү
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Сант” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энэрэлт
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Nest Education” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Онолт нар хүрэл медалийн эзэн болжээ.
Олимпиадын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагч багшаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох, зочноор МУИС-ийн багш Г.Багаболд нар ажилласан байна.