Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа Үндэсний номын баярыг зорин ирж буй нь энэ жилийн онцлог болж буй. Номын баярыг есдүгээр сарын 15-17-нд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр номын баярт оролцох, зорин очих иргэдийн тоо нэмэгдсээр буй. Өнгөрсөн жилийн номын баярын үеэр хийсэн судалгаагаар оролцогчдын 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байсан. Энэ нь эрэгтэй уншигчдын тоо өнгөрсөн жилээс нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Мөн уншигчдын 88.4% нь цаасан ном уншихыг илүүд үздэг байна.